ХОРИХ АНГИД НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ

2023-05-24 06:051294

ШШГЕГ-ын харъяа Говьсүмбэр дэх хорих 425-р ангийн эргэлтийн байранд залуухан хүмүүжигч эхнэрээ хөнөөж дараа нь өөрийгөө боомилсон онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, тавдугаар сарын 23-ны 09:00 цагийн орчид тус хорих ангид хүн нас барсан тухай дуудлага иржээ. Аймгийн цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 27 настай эмэгтэй, 31 настай эрэгтэй амиа алдсан байдалтай олдсон байна. Урьдчилсан байдлаар талийгаач эмэгтэйг хутгалж, хөнөөсөн гэнэ. Хоригдол болох эрэгтэй нь өөрийгөө боомилсон байжээ.

Талийгаач эмэгтэй нөхрөө 4-5 удаа эргэж очсон бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард гэрлэлтээ батлуулсан байжээ. Талийгаач 6-8 настай хоёр хүүхэдтэй байжээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салсан бөгөөд гэр бүлийнхэн нь хоригдож байгаа хүнтэй үерхэж, гэрлэлтээ батлуусныг нь мэдээгүй гэнэ.

Нас барсан хоригдол нь өнгөрсөн 2022 оны тавдугаар сараас хойш хулгайн хэргээр ял эдэлж байжээ. Тэрээр 3.5 жилийн ял сонссон байсан байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц