Орхончууд "Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал хуваагдаж байна

2023-05-10 19:051416

 Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Орхон аймгаас сонгогдсон гишүүн С.Ганбаатар, Д.Батлут нар тойрогтоо ажиллан хэлэлцүүлж, иргэдээс санал авч эхлээд байна. Аль нэг намд давуу эрх олголгүйгээр УИХ-д төлөөллөө сонгодог Орхончуудын хувьд мөн л хуулийн төсөлд эсрэг, тэсрэг байр суурьтай байна.

 С.ГАНБААТАР: ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ БОЛ ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ДАХИН СОНГОГДОХООР БЭЛТГЭЖ БУЙ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ

Тухайлбал, үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэхийн эсрэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ганцаараа эсрэг байгаа. "Энэ нь эрх баригчид иргэдийн аж амьдрал, нийгэм дэх ядуурлыг тоолгүй, зөвхөн өөрсдөө дахин сонгогдохоор бэлтгэж буй ёс зүйгүй үйлдэл" гэж үзэж байгаа гэлээ.

Гэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн байр сууриас илүүтэй иргэдийн санал сэтгэгдлийг энэ хуулийн төсөлд түлхүү тусгах нь чухал. Иргэдийн санал хүсэлтийг тусгаж, их хуралд тайлагнана гэсэн юм. Мөн иргэдийн тухайд одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нэр бүхий гишүүд, улс төрчдийг дахин улс төрд оруулахгүй байх, 76-г нэмэгдүүлэхгүй байх саналыг хэлж байна.

  

Д.БАТЛУТ: ОЛОН ТАЛЫН ТӨЛӨӨЛЛӨӨР АЛИВАА АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХУУЛЬ БОЛГОХ НЬ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ГОЛ ЗОРИЛГО

Харин Д.Батлут гишүүний тухайд гишүүдийн тоог нэмсэнээр нийгмийн олон талын төлөөллөөр дамжуулан, аливаа асуудлыг хэлэлцэж хууль болгох нь энэ хуулийн төслийн гол зорилго. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, Улсын Их Хурлын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 

  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Тэр дундаа Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад олон төлөөлөлтэй оруулах эсэх талаар гишүүд тойргийнхоо төрийн албан хаагчид, салбарын хүрээнд, ахмад, залуу үе, багуудын иргэдийн дунд хэлэлцүүлж, саналуудыг нэгтгэсээр байна.

Зургийг: "Дамбын Батлут" цахим хуудсаас


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц