Орхон аймагт эрчимжих "ШҮҮР" ажиллагаанд ямар албан тушаалтнууд "ШҮҮРДЭГДЭХ" вэ..

2023-04-28 07:041513

Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг нь “Шүүр” ажиллагаа. "Шүүр" ажиллагааны хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа дарга нартай холбоотой 6187 зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчлийн дийлэнх нь орон нутагт байгаа гэнэ. Тодруулбал, хууль бус томилгоотой холбоотой зөрчил орон нутгуудад илэрч байгаа аж. 

 Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл: -Засгийн газрын харъяа 16 яам, 39 агентлаг, бүх шатны Засаг дарга болон төрийн болон орон нутгийн өмчит компаниудад  хамгийн их хууль бус томилгоо илэрсэн аж.

Салбараар нь ангилбал:

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу орон нутагт 2900 гаруй
  • Боловсролын байгууллагатай холбоотой 1600 орчим
  • Санхүүгийн салбарт 779
  • Эрчим хүч 656
  • Уул уурхай 114 зөрчил илэрсэн байна.

Зөрчилтэй холбогдуулан төрийн захиргаа, төрийн үйлчилгээнд нийтдээ 349 албан хаагчийг удирдах албан тушаалаас чөлөөлж, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад 76, төрийн тусгай албан тушаалын ес, сахилгын арга хэмжээ авсан 15 ажилтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. 

Ирэх долоо хоногт Орхон аймагт "Шүүр" ажиллагаа эрчимжих ажээ. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц