
Улсын чанартай зам ашиглалтын хураамжийн цэг цахимд шилжихээс өмнө нүүлгэх шаардлагатай байна
Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлж буйгаар орон нутгийн төлбөр, хураамжийн постууд бүгд цахимд шилжинэ гэж мэдээлж буй. Тэгвэл одоо цахимд шилжсэн Улаанбаатар луу нэвтрэх "22-ын товчоо"-той ижил төлбөр бодогддог болбол манай Эрдэнэтийн жолооч нар зөвхөн аймагтаа, аймгийнхаа сум хооронд гээд зорчиж зорчиж, өөрсдөө ч төсөөлөөгүй төлбөрийн нэхэмжлэх хүлээж аваад, мянга заргалдаад нэмэргүй байдалд хүрнэ.
Яг энэ асуудлаар орон нутгаас Зам, тээврийн хөгжлийн яаманд постыг нүүлгэн шилжүүлэх хүсэлт хүргүүлсэн аж. Ингэснээр орон нутаг нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг өөрсдөө гаргавал, боломжтой гэжээ. Үүнд 2023 оны орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн ч, яг хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй, хүлээлт үүсгээд байна.
Гэсэн ч тухайн постоор зорчиж байгаа жолооч нараас тодруулахад Жаргалант сумынхан, мөн Эрдэнэтийн иргэд хэдхэн минутын зайтай "Эрдэнэт хаалга" орж хүн тосч, үдэж өгөхөд хоёр талдаа хураамж төлдөг гэсэн юм.
Тус постоор өдөрт дунджаар нийт 1500-2000 тээврийн хэрэгсэл үйлчлүүлдэг бол хөдөлгөөний урсгал баяр ёслол, ажил, амралтын өдрүүдэд харилцан адилгүй тоо гарна. Тухайлбал, сая "Сар шинийн баяр"-ын өдрүүдэд өдөрт нэг талдаа 1800 тээврийн хэрэгсэл орж, гарсан. Тус пост ээлжний 8 ажилтантай. Орлогоороо цалинждаг аж. Тухайн өдрийн хураасан орлогоо улсын санд төвлөрүүлдэг. Жишээ нь 2022 онд улсад 380 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн.
Нэгэнт холбогдох яам зөвшөөрч, орон нутаг зардлыг төсөвтөө суулгачихсан бол орон нутгийн төлбөр хураамжийн пост цахимд шилжихээс урьтаж шийдвэрлэх шаардлагатай байна.
Постын ажилчид үйлчилгээний байгууллагын дүрмийн дагуу үйлчлэх ёстойг албаны хүн хэллээ. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолтын дагуу ямар үндэслэлээр, орон нутгийн тээврийн хэрэгслээс хураамж, төлбөр авч байгаагаа танилцуулах бүрэн үүрэг хүлээдэг байна. Иймд төлбөр хураагчийн харилцаа, хандлагатай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн төвийн утсаар санал, гомдол гаргах боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц