2022 онд Орхон аймаг нийт 2,7 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулав

2023-01-25 12:01559

2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанд нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтөд 4511 хүнд 2,5 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд 50 хүнд 135 сая төгрөг, нийт 2,7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан байна.

Орон нутгийн төсвөөс 687 сая төгрөгийн санхүүжилтийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвүүдэд дэмжлэг, “Хувийн туслах үйлчилгээ” төсөл, “Тэгш боломж” төсөл, асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардал зэрэгт зарцуулав.

  • Хөгжлийн бэрхшээлтэй 11 иргэнийг түрээсийн орон сууцаар хангаж, шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын зурагт налуу зам, явган зам, гэрэлтүүлгийг улсын магадлалаар хянуулж баталгаажуулав.
  • Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүргэхэд анхаарч дохионы хэлний сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ ихээр авдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас хамруулж байна.
  •  Мөн авто зам дагуу 30 чиглэлд явган хүний гарц хийж, хараагүй хүний таяг мэдрэгчтэй хавтан суурилуулав.
  •  Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын зардлыг 2014 оноос эхлэн 9 дэх жилдээ орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, давхардсан тоогоор 871 асран хамгаалагчдыг хамруулж 391,4 сая төгрөгийг зарцуулав.

Орхон аймаг нь ХБИ-ийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай нягт уялдаа холбоотой хамтран ажилласны үр дүнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-р шалгарсан юм.

Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит хэрэгцээг хангаж, үр дүнтэй хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог хангаж, энэ онд 3 зорилтын хүрээнд 40 орчим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц