
Энэ сарын 30-аас эхлэн 2022 оны тайланг танилцуулж эхэлнэ
Аймгийн 2022 оны тайлан болон 2023 оны хөрөнгө оруулалтын ажлыг иргэдэд танилцуулах зорилгоор энэ сарын 30-наас эхлэн уулзалт зохион байгуулна. Тус уулзалтад аймгийн Засаг дарга болон албаны бусад удирдлагууд оролцож иргэдийн санал гомдлыг хүлээн авах юм.
Иргэдтэй уулзах уулзалтын хуваарь
1. Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй 2023.01.30-нд 14.00 цагт Залуучуудын ордны хурлын зааланд,
2. Найрамдал, Чандмань, Согоот багийн иргэдтэй 2023.01.30-нд 14.00 цагт Хүүхдийн ордны хурлын зааланд,
3. Шанд, Даваат багийн иргэдтэй 2023.01.31-ний 14:00 цагт Аялгуу соёлын төвийн зааланд,
4. Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй 2023.01.31-нд 18.00 цагт IV сургуулийн урлагийн зааланд,
5. Их залуу, Яргуйт, Баян-Овоот багийн иргэдтэй 2023.02.01-нд 14.00 цаг XV сургуулийн урлагийн зааланд,
6. Дэнж багийн иргэдтэй 2023.02.01-нд 18.00 цагт VII сургуулийн спорт зааланд,
7. Булаг багийн иргэдтэй 2023.02.02-нд 14:00 цагт ХХҮХ-ийн зааланд,
8. Баянбулаг багийн иргэдтэй 2023.02.02-нд 18.00 цагт ХХҮХ-ийн зааланд,
9. Эрдэнэ,Чингэл багийн иргэдтэй 2023.02.03-ны 14:00 цагт Эрдэнэ багийн Соёлын төвд,
10. Оюут, Уурхайчин багийн иргэдтэй 2023.02.03 18.00 цагт I сургуулийн хурлын танхимд,
11. Уртбулаг, Бүрэнбүст багийн иргэдтэй 2023.02.04-ний 11.00 цагт V сургуулийн хурлын танхимд,
12. Баянцагаан, Малчин багийн иргэдтэй 2023.02.04-ний 15:00 цагт Баянцагаан багийн Соёлын төвд,
13. Говил багийн иргэдтэй 2023.02.04-ний 18:00 цагт Говил багийн байранд,
14. Жаргалант сум, Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багуудийн иргэдтэй 2023.2.05-нд 12:00 цагт Соёлын төв уулзана.
Иймд иргэд Та бүхнийг өргөнөөр оролцож санал, хүсэлтээ гаргахыг уриалж байна.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц