“Уурхайчин 2” төслөөр зарга үүсгүүлэхгүйн тулд ТӨРИЙН ТОМЧУУД шахалт үзүүлсэн үү...

2023-01-23 14:011425

“УУРХАЙЧИН 2”: 319 захиалагч төлсөн үнийн дүнгээ м2 тутамд ХОЁР САЯ төгрөгт дүйцүүлж, нэмж мөнгө төлөхөөр болжээ

“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэж ардын үг бий. Үүнтэй ижил эхлэхдээ л асуудалтай тендер ийнхүү эргэж буцсаар. Эцэс сүүлдээ захиалагчдаа гарах гарцгүй болгож, төслөө үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Нэг талаас уурхайчид орон сууцны  үнэ хөөрөгдсөнтэй холбоотойгоор анхны гэрээний дагуу хямд үнэтэй байраа ашиглалтад орохыг хүлээх нь ашигтай санагдсан гэх. Мөнгөө буцааж авлаа ч, шинээр баригдаж байгаа бусад орон сууцны үнэд дүйхгүй гэж үзсэн хэсэг бүлэг бий.

Нөгөө талаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмнө гаргасан шийдвэрээр “Өргөө хаан” констракшн ХХК-тай захиалагчдын өмнөөс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ заргалдах эрхийг хуулийн хүрээнд шийлжүүлж, хуучны ч хамаагүй байранд орох хэсэг бүлэг. Гэвч хуулийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрт итгэмжлэх шилжүүлэх нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Эх сурвалжийнн хэлснээр Эрдэнэтийн нотариатчдад “Уурхайчин 2” -той холбоотой ямар ч бичиг баримтыг батлахгүй байх чиглэл ирсэн тул захиалагчид олонхоор итгэмжлэлээ Эрдэнэт үйлдвэрт шилжүүлэх боломжгүй  болсон гэсэн юм.

  Эндээс харахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтны эрх ашиг хөндөгдөж эхэлсэн байх магадлалтай. Мөн “Өргөө хаан” констракшн ХХК-ийг хохиролгүй байлгах гэсэн төрийн томчуудын оролцоо, нөлөө байна аа гэж хардаж болохоор...

Эргэн санавал, төслийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хамгийн их дэмжиж, эрчтэй явуулж байсан. Захирал ажлаа өгснөөс хойш удааширч, зогссон.

Харин гүйцэтгэгч компанийнхан Завхан нутгийн гаралтай. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг ч хөдөлгөж чадах нутгийн ах болоод, өндөр албан тушаалтай нөлөө бүхий бас нэгэн дарга ах нь Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг тул аргална, явуулна гэж захиалагчдад хэлсэнг уурхайчид бидэнд ярьж байсан.

Манай сайтаас "Уурхайчин -2" төсөлтэй холбоотой цуврал нэвтрүүлэг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт үйлдвэт ТӨҮГ-ын удирдлагууд захиалагчидтай хуралдаж, захиалагчдын итгэмжлэхээр "Өргөө хаан" констракшн ХХК-тай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зарга үүсгэж, захиалагчдад үйлдвэр мөнгийг нь тухайн цаг үеийн үнийн өсөлттэй уялдуулж олгохоор шийдвэр гаргаж байсан юм. Харин хэсэг хугацааны дараа "Өргөө хаан" констракшн ХХК-иас үйлдвэрийн нутгийн ахаараа дамжуулан Эрдэнэт үйлдвэрийг шахаанд оруулах агуулга бүхий нэвтрүүлгийн нэмэлт дугаар гаргуулах санал тавьсан. Бид татгалзсан билээ. 

Тэгвэл   “Урхайчин-2” төслийн ажлын хэсэг энэ сарын 19-нд хуралдаж, дараах  шийдвэрийг гаргасан байна.

Хуралд М.Кенжебай, Ч.Ганзориг, Ч.Дашдэмбэрэл, Э.Энхбат, Б.Мягмарсүрэн гэсэн нэр бүхий таван иргэн захилагчдыг төлөөлж, “Өргөө хаан” ХХК-иас гүйцэтгэх захирал У.Ганбаатар нар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхтэй хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

  • 319 захиалагчийн урьдчилгаа болгон 1м.кв- 1,580,000/нэг сая таван зуун наян мянга/ төгрөгөөр тооцон олгосон төлбөрийг 1 м.кв-г 2,000,000 /хоёр сая/ төгрөгт дүйцүүлэн хийсвэрээр тооцох.
  • 319 захиалагч нь үлдэгдэл төлбөрийг 1 м.кв-ийг 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тооцох.
  • Захиалагч нь гэрээг цуцлах хүсэлтэй бол захиалгын төлбөрт олгогдсон мөнгөн дүнг 1 /нэг/ жилийн 10 хувиар өсгөн тооцон “Өргөө хаан констракшн” ХХК олгох.
  • Хэрэв байр тус бүр дээр хоёр давхар нэмж барих тохиолдолд байрны гадна талбайн зогсоол болон бусад орчны нөхцөлийг сайжруулах. Эсвэл дахин нэг блок байр барих газар, дэд бүтэцээр ханган “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шийдвэрлэж өгөх.
  • Гэрээ цуцлах хүсэлт өгсөн захиалагч нар шинээр үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч цаашид гэрээг үргэлжлүүлэн байр бариулах хүсэлт гаргахад хүсэлтийг “Өргөө хаан констракшн” ХХК ханган ажиллах.
  • Өнгөрсөн хугацаанд ажил удаашрах гол шалтгаан нь ажлыг шалгах, шийдвэрлэх механизм сул байсантай холбоотой гэж үзэж байна. Иймд цаашид төслийг дуусах хүртэлх ажлын явцын хянах чиглэл бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулах гэж тусгажээ.

 

 Сэтгүүлч: А.Саранчимэг

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц