Ирэх сараас эхлэн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө ашиглахгүй

2023-01-23 12:01859

Орхон аймаг нь нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор “EPASS” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл ирэх 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн хот дотор нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөрийн цахим карт ашиглан үйлчлүүлэх юм.

 Цахим   төлбөрийн карт худалдан авахдаа Согоот баг, 6-р микрийн нэг дүгээр байрны дэргэдэх автобусны буудал дээр байрлах картын төв. Мөн автобусны буудлууд  дээр байрлах зарлан мэдээлэх самбарын QR код бүхий хэсгийг уншуулж бүх төрлийн интернэт банкны апликейшн ашиглан гүйлгээ хийж автомат машинаас авах боломжтой. Үнийн хувьд

  • Энгийн карт 5000 төгрөгөөр,
  • 6-12 насны хүүхдүүд 4000 төгрөгөөр хүүхдийн карт,
  • Хөнгөлөлттэй картыг / оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ эхний удаа үнэ төлбөргүй олгож хаяж гээгдүүлсэн тохиолдолд 3000 төгрөгөөр дахин авна

     Картаа цэнэглэхдээ Согоот баг 6-р микрийн 1-р байрны дэргэдэх  автобусны буудалд байрлах “КАРТЫН ТӨВ”-д хандахаас гадна бүх төрлийн интернэт банкны апплейкшн ашиглан картын ард байрших QR кодыг уншуулан дурын мөнгөн дүнгээр цэнэглэлт хийнэ.

313950653_622607672811885_8752308327675996005_n


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц