Хоногт 150 гаруй хүүхэд зөвхөн томуугаар БОЭТ-ийн хүүхдийн тасгаар үйлчлүүлж байна

2023-01-12 11:01379

Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал томуугийн өвчлөлөөс шалтгаалж 2 дахин нэмэгджээ. Томуугаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насныхан бөгөөд, эцэг эхчүүд дур мэдэн гэрээр эмчилгээ эхэлсэнтэй холбоотойг эмч мэргэжилтэн хэлж байна.

БОЭТ-ийн хүүхдийн тасаг нь 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч яг өнөөдрийн байдлаар 132 хүүхэд хүлээн авч, эмчилж байна. Одоо дэгдээд байгаа томуугийн H1N1 вирусын гаралтай ханиад нь 1-2 хоногт буюу богино хугацаанд хүндэрч, хатгалгаа болдог байна.Үүнээс шалтгаалж хүүхдийн хүлээн авахаар хоногт 150 орчим хүүхэд үйлчлүүлхэд зөвхөн хүндэрсэншинж тэмдэгтэй бага насны 0-5 насныхныг хэвтүүлэн, эмчилж байгаа юм.

ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААНААР ӨЭМТ, ЭМИЙН САНГУУДАД АЧААЛАЛ НЭМЭГДЖЭЭ

Энэ удаагийн томуугийн дэгдэлт халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус  гоожих, үе мөч янгинах, булчингаар өвдөх зэргээр илэрнэ. Ингэхдээ дан бага насныхан гэлтгүй насанд хүрэгчид өвчилж байгаа тул өрхийн эмнэлэг, эмийн сангуудад ачаалал ч нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төв , эмийн сангуудаар үйлчлүүлэгсдийн 40 -с дээш хувь нь зөвхөн томуугийн төрлөөр өвчлөгсөд байгааг эх сурвалжууд хэлж байна.

Мөн эцэг эхчүүд амны хаалт хэрэглэхгүй байгаагаас шалтгаалжөөрсдөө томуугаар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс эмч эмнэлгийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлж,амны хаалт зүүх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, мөн дархлаагаа дэмжих гэх мэтээр эмч нар зөвлөж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц