Орхон аймаг “Ковид-19” халдварын хугацаанд 4.2 тэрбум төгрөг зарцуулжээ

2023-01-10 16:01455

Орхон аймаг цар тахлын хугацаанд нийт 4.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.Үүнээс нэг тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулсан бол 3,2 тэрбум төгрөгийг тусгаарлах байр, хамгаалах хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардал, явуулын шинжилгээний цэг, хяналтын цэг зэрэгт зарцуулсан байна.

Иргэд , аж ахуйн нэгж байгууллагаас нийт 206.2 сая төгрөгийн биет болон мөнгөн хандив тусламжийг авсан байна.

Цар тахлын үед төрийн байгууллагын 4300 гаруй албан хаагчид ажилласан бол эрүүл мэндийн салбар, онцгой байдлын газар, цагдаагийн газар болон шуурхай штабын бүтцэд нийт 1300 гаруй албан хаагч ажиллажээ.

Коронавируст халдварын үеэр Орхон аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь өвчилсөн бол 49 иргэн нас барсан байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц