103-ын эмч нарыг Surface төхөөрөмжөөр хангав

2022-12-16 16:12483

"Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 ширхэг Surface төхөөрөмжийг БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасаг болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Тус төхөөрөмжийг орон нутгийн санхүүжилтээр олгосон юм.

Surface төхөөрөмж нь өвчтөний түүх үзлэгийн мэдээлэл эмчилгээний заавар зөвлөмжийг харуулахаас гадна хөнгөлөлттэй  эм, жортой эмийн код зэргийг түргэн шуурхай E-Health мэдээллийн системд шивэх юм. Ингэснээр дуудлагад явж байгаа эмч нар өвчтөний оношийг газар дээр нь шивж эмийн жор бичих үйлчилгээг цаг алдахгүй үзүүлэх боломжоор хангагдаж байна.

Яаралтай тусламжийн тасгийн эмч нар өмнө нь өвчтөний оношийг шивэх, эмийн жор бичихдээ нэг хүнд 20-30 минутыг зарцуулдаг юм. Surface төхөөрөмжтэй болсноор илүү цагаар ажиллах ачаалал багасаж дараагийн дуудлага хүртэл амрах цагыг олгож байгаа юм.

 Харин өрхийн эрүүл мэндийн төв нь тухайн төхөөрөмжийг зорилтод бүлгийн асаргаа сувилгаа шаардлагатай эмчийн хяналтад байдаг иргэдэд гэрээр нь очиж хөнгөлөлттэй  эм бичиж өгөх юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц