Горхи-Тэрэлж БЦГ нийт 161.6 га талбай чөлөөлжээ

2022-12-14 11:121371
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг холбогдох хуулиудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарцыг хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайс зэргийг албадан буулгах ажил явагдаж байна.
 
   Үүний үр дүнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нийт 161.6 га талбай, Богдхан уулын дархан цаазат газар нийт 6,5 газрыг чөлөөлөөд байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц