ЕБС-ийн сурагчдын амралт ирэх бямба гарагт эхэлнэ

2022-12-13 11:12570

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-нөөс эхэлж, нэгдүгээр сарын 30-нд дуусна.

Энэ  хичээлийн жилд Орхон аймгийн 25 сургуульд 23539 хүүхэд суралцаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 2383  хүүхэд элсэн орсон бол 1085 нь төгсөх буюу 12 дугаар ангийн сурагчид байна.

ЭНЭ ЖИЛИЙН ХИЧЭЭЛ, АМРАЛТЫН ХУВААРЬ:

I улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-нд эхэлж, 16 долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан  долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дуусна.

II улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр эхэлж, найман долоо хоног суралцана.
  • Амралт: Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн  долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр дуусна.

III улирал  

  • Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр эхэлнэ.
  • Амрах:   I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц