“Эрдэнэт хотын хөшөө дурсгалууд” сэдэвт хичээл заалаа

2022-12-09 12:121422

 “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга С.Батжаргал Шанд багийн 17-р сургуулийн 12а ангид “Эрдэнэт хотын хөшөө дурсгалууд” сэдвээр хичээл заалаа. 
      Анх  1975 оны 12-р сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч байсан түүхтэй. Улмаар 2017 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр”, 2019 онд “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. 
        Энэ жилийн тухайд “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн өдөр” нь ням гарагт тохиож байгаа тул өнөөдрөөс /12.09/ эхлэн баярын арга хэмжээнүүд эхэлж байна. 
Үүний дагуу ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хотын хөшөө дурсгалууд, тэдгээрийн үүсэл түүхийн талаар хичээл заалаа. Мөн анхдагч илгээлтийн эздийн баярт зориулсан баярын арга хэмжээ, Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол, зарим бүтээн байгуулалтын нээлт хийнэ. 
       Харин 12-р сарын 11-нд баярын хурал хүндэтгэлийн концерт, бүтээн байгуулалтын нээлт, хүчит бөхийн барилдаан зэргээр баярын арга хэмжээ үргэлжилнэ. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц