Жалын Төмөрсүхэд Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ

2022-11-25 12:111081
Эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан хичээл зүтгэл, цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц