Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах суурь судалгаа хийх, нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлын хэсэг хуралдав

2022-11-19 21:111181
ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ, БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР НУУРТ ЖИВСЭН МАШИН ТЕХНИКИЙГ ИЛРҮҮЛЭХ, СУУРЬ СУДАЛГАА ХИЙХ, ТАТАЖ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИЙН IV ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөлтийн тухай
Татан гаргах ажиллагааны инженерийн тооцооллын тухай;
Татан гаргах ажиллагааны технологийн шийдлийн тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
  • Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
  • Татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаарлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны 1 дүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох;
  • Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг ажлыг хэсгийн дэд дарга, БХ-ын сайд Г.Сайханбаярт хариуцуулах;Хөв
  • Татан гаргах ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангуулж 2023 оны 6 сарын 10-наас өмнө ажлын хэсэгт танилцуулахыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд тус тус үүрэг болгов.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц