Төвлөрсөн шугамд 113 өрх бүрэн холбогдоод байна.

2022-11-23 05:11134

Орхон аймагт хэрэгжиж байгаа  “Миний гудамж-Бидний гэр” төслийн хүрээнд  Рашаант, Наран, Булаг, Баянбулаг, Дэнж, Баянцагаан, Цагаанчулуут  зэрэг долоон багийн төлөвлөгдсөн хэсэгт  цэвэр, бохир усны төв шугамаас салбар шугам сүлжээ татах ажлыг хийж гүйцэтгээд байна. 

Үүний үр дүнд 1245 өрх төвлөрсөн шугамд холбогдох боломж бүрдэж байгаа бөгөөд 113 өрх бүрэн холбогдсон. 


Цагаанчулуут багийн 29,30 дүгээр гудманд  38-89 диаметртэй, 5 хос, 1091 метр шугам хоолойг Цагаан зуун ХХК нэг тэрбум гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэв. Ингсэнээр тус багийн 70-100 өрх гудамнаасаа цэвэр, бохирын ус татаж хашаандаа ая тухтай амьдрах орчин бүрдлээ. Уг ажилд 2022 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.9 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байна. 

 

Picture2


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц