15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн "ХУВИЙН ТУСЛАХ"-ын үйлчилгээ авч байна

2022-09-23 04:09185

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусадтай ижил хүсэл мөрөөдөл байв ч, ар гэрийнхээ хэн нэгний хамааралтайгаар нийгмийн харилцаанд орох болдог. Тэгвэл Орхон аймаг бодлогоор энэ байдлыг халж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх энгийн иргэдтэй ижил хэмжээнд хангагдсан байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч эхэлсэн. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслах үйлчилгээний төсөл юм. Байнгын үйлчлүүлэгчдийн нэг ... хүссэн төрийн байгууллагаар үйлчлүүлэх, найзуудтайгаа уулзаж, кофе шопод шинэ санаа өвөртлөн ажил хэргийн уулзалт хийх нь мөрөөдөл минь байсан. Мөрөөдөл минь биелж, тэр ч байтугай ажиллаж, хөдөлмөрлөх хүсэлд хөглөгдөх болсноо бидэнд ярьсан юм.

Орон нутгийн төсвөөс 64 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн “Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээ авах төслийг  21 аймгаас анхлан хэрэгжүүлж эхлээд 4 сар болж байна. Өөр бусад аймаг, орон нутгаас туршлага судлах санал ирсээр байгааг холбогдох албанаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж амьдардаг. Тэдэнд хувийн туслах үйлчилгээг үзүүлэхээр  өнөөдрийн байдлаар 25 хувийн туслах бэлтгэгдэн, цалинжин ажиллаж эхэлсэн. Ихэвчлэн гэртээ суугаа, оюутан залуус  зохих сургалтад хамрагдсаны дагуу ажиллах боломжтой болдог байна. Яг энэ жишгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлага, амьдралын чанарт анхаарсан бодлого манай улсад ажлын байр нэмэгдүүлж, цаашлаад хүний эрхийг хүндэтгэсэн улс, үндэстэн болж хөгжихөд хөтлөх юм .


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц