Орхон аймаг УРЛАГИЙН төрөлжсөн сургалттай ЕБ-ын сургуультай боллоо

2022-09-22 08:09113

Аймгийн боловсрол, соёл, урлагийн газраас гаргасан санал дүгнэлтийн  дагуу Баян-Өндөр сумын ерөнхий  боловсролын 4 дүгээр сургуулийн дэргэдэх хөгжмийн ангиудыг салгаж, урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургуулийг байгуулж энэ сарын 19-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.  

Тус сургуульд Үндэсний хөгжмийн бүх төрөл, Төгөлдөр хуур, Уран нугаралт, гар урлал зэрэг 11 бүлгийн 330 гаруй сурагч хичээллэж байна. 1-р ангид төгөлдөр хуур хөгжмийн суурийг олгох бол 2-р ангиас бүх төрлийн хөгжмийн хичээлийг эрчимжүүлсэн хэлбэрээр явуулах юм. Сурагчдын сонсгол, бүжиглэх, зурах зэрэг авьяасыг шалгаж, шалгаруулж авчээ.

Төлбөрийн хэмжээг үйл ажиллагаа жигдэрсний дараа сургуулийн захиргаа, зөвлөлийн хурлаар шийдэх юм. Энэ онд орон нутгаас тус сургуулийн засварт 100 сая төгрөгийг шийдвэрлэжээ. 

Ирэх жилүүдэд анги танхимыг тохижуулах, засвар, шинэчлэлийн ажилд аймгаас тодорхой төсөв зарцуулна гэв. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц