Орхон аймагт орон сууцны айл өрхийн тоо 14300-д хүрчээ.

2022-09-19 07:09194

 9-р сарын 14-ний өдрөөс айл өрхийн халаалтыг өгч эхэлсэн. Үүнтэй холбоотой "Эрдэнэт ус" ОНӨК-аас зарим айл өрхийн халаалт доголдож буйтай холбоотой мэдээлэл хийлээ. 

2021-2022 оны халаалтын улиралд Орхон аймагт орон сууцны айл өрхийн тоо 13000 орчим байсан бол 2022-2023 оны халаалтын улиралд орон сууцны айл өрхийн тоо 14300-д хүрч, 10 хувиар өсөж орон сууцны халаалтын ачаалал эрс нэмэгдсэн. 

Иймд зарим байршилд халаалтын доголдол  үүсээд байна.

Тухайлбал: Оюут, Уурхайчин багийн зарим байр, Гок гарден, хорооллын эцэс, булаг зэрэг багуудад халаалт бага зэргийн доголдолтой байна. Айл өрхийн халаалтыг жигдрүүлэн, хэвийн байдалд оруулахаар "Эрдэнэт ДЦС" болон "Эрдэнэт ус" ОНӨК-ыхан амралтын өдрүүдэд ажиллаж байгаа гэв.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц