хүүхдүүдийн дунд суулгах, халуурах шинж тэмдэгээр илэрдэг ротавирусын халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна

2022-09-07 05:09126

Сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, ротавирусын халдварын тархалт хүүхдэд бөөлжих, халуурах шинж тэмдэг өгч, үүний улмаас нарийн гэдэс үрэвсэх эрсдэлтэй байгааг холбогдох албаныхан сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хүлээн авахаар өдөрт 50-60, амралтын өдрүүдэд 150 аас дээш хүүхэд эрүүл мэндийн  тусламж, зөвлөгөө үйлчилгээ авч байна. Энэ нь хүүхдүүдийн дунд Ротавирусын халдвар нэмэгдэж байгаатай холбоотой юм байна. Ротавирус нь бөөлжөх, халуурах шинж тэмдгээр илэрдэг байна.

Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг.  Хүндрэх өндөр эрсдэлтэй. Дээрх шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байж, бусдад өвчлөл тараахгүй байхыг эмч анхааруулж байна.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц