Төрийн хэмнэлтийн тухай хууль Орхон аймагт хэрэгждэг үү...

2022-07-25 21:072307

Заалаа өргөтгөхгүй л бол багтаж, шингэхээ байтлаа амь нь тулав уу?

Аль эсхүл тэвчиж боломгүйгээр “Тавин лан”-д Эрдэнэтчүүд найр тавих барьцаатай юм болов уу?

    Төрийн хэмнэлтийн тухай хууль” гарахаас сар хүрэхгүй хоногийн өмнө Орхон аймгийн ИТХ-ын заалны болон "Нэг цонх"-ны үйлчилгээний байрны өргөтгөл барих тендер шалгаруулалт дууссан. Тендерийг төрийн хэмнэлтийн хуулийн дагуу цуцлах ёстой байсан болов уу? Гэвч цуцалсангүй. Нийт 3.2 тэрбум төгрөгийн өртөгт тендерт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ууурхайчин хороололд инженерийн шугам  татах ажлыг хийж,  гүйцэтгэсэн “Тавин лан” ХХК шалгарч, гэрээ байгуулжээ.

 

Барилгын ажлын явц /2022.07.25-ны өдөр/

 “Төрийн хэмнэлтийн тухай хуульд бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж,  Төрийн хэмнэлтийн тухай хуульд тэвчиж болох зардлын жагсаалтад энэ мэт зардал орсон, нэгэнт зарлагдсан бол хүчингүй болгохоор тусгагджээ.

IMG_20220725_221409


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц