Орхон аймаг 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “орон сууцны хөтөлбөр” боловсруулж байна

2022-06-09 04:06582

  Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн бодлогын баримт бичигт ирэх жилүүдэд  5000 айлын орон сууцыг төр, хувийн хэвшил, төслийн хөрөнгө оруулалтаар барьж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. 
       Энэхүү зорилтын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцүүлж, инженерийн бүрэн хангамжтай  орон сууцны хангамжийг сайжруулах, аймгийн орон сууцны санг нэмэгдүүлэх зорилгоор 2022-2025 онд дунд хугацааны  “орон сууцны хөтөлбөр”-ийг аймгийн ХБХЗА-аас боловсруулж эхлээд байна. 
        Хөтөлбөр хэрэгжсэнээр орон сууц худалдан авах боломжгүй, нийгмийн зорилтот бүлгийн 4000 өрхийн орон сууцны нөхцөл сайжрах, аймгийн хэмжээнд түрээсийн орон сууцны сан бүрдэх боломжтой. Мөн орон сууцны болон гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл, өрхийг түр суурьшуулах орон байрны асуудал шийдвэрлэгдэх зэрэг үр дүнтэй гэдгийг онцолж байна. 
Түүнчлэн: 
-    Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх
-    Түрээсийн болон түр суурьших орон сууцыг хөгжүүлэх
-    Шинэ суурьшил, хорооллыг хөгжүүлэх
-    Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих 
-    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах
-    Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах ба дэд төв байгуулах 
-    Гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй хаус төслийг хөгжүүлэх зэрэг зарчмаар ажиллах юм. 

Мэдээллийн төв 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц