“ГАРААНЫ БИЗНЕС-2022” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

2022-06-06 06:06612

“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес-2022” төслийг  ЗДТГ-аас хэрэгжүүлж  буй. Төслийн талаар өнөөдөр Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн захирал Г.Энхбаяр, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас  хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.  Өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх нь “Гарааны бизнес-2022” төслийн зорилго юм.

Төслийг дөрвөн ангиллаар  38 иргэн, хуулийн этгээдэд эргэн төлөгдөх нөхцөлөөр олгоно.

  • Нэгдүгээрт, өрхийн болон бичил бизнес эрхлэгч  34 байх бөгөөд үүний 5 нь оёдол, сүлжмэл байх юм. Эдгээрт тус бүр таван сая нийт 170 сая төгрөг,
  • Хоёрдугаарт, шинэлэг, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд  хоёр төсөл шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн зээлийг төрийн болон орон нутгийн бизнес хөгжүүлэх чиглэлээр олгосон зээлийн үлдэгдэлгүй байх, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, ажлын байртай нийгмийн даатгал төлөгч, батлан даагчтай  байх зэрэг шаардлагад үндэслэн олгох юм.
  • Гуравдугаарт, цаас, ургамал, мод, өөх тосны хаядлаар шахмал түлш үйлдвэрлэх  хуулийн этгээдийн нэг төслийг сонгон шалгаруулж 40 сая төгрөг,
  • Дөрөвдүгээрт, яс, малын гаралтай органик хаягяддал дахин боловсруулах 1 хуулийн этгээдэд  мөн 40 сая төгрөгийн зээлийг олгох юм байна. Аж ахуйн нэгжүүдэд  хуулийн этгээд байх, Орхон аймгийн хэмжээнд бий болж буй хаягдал цаас, ясыг дахин боловсруулах, логистик шийдвэрлэх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байна.
Иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох энэхүү зээл нь  цар тахлын дараах эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед өрхийн бичил бизнес, эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэлүүдээ дэмжих, тэдний бизнесийг нь сэргээхэд ихээхэн чухал арга хэмжээ болохыг албаныхан онцоллоо.

Төслийн үе шат дараах байдлаар явагдана. 

  • Төслийн бүртгэл, анкет хүлээн авах: 2022.06.06-2022.06.17
  • Төслийн материал цаасан болон “ppt” өргөтгөлтэй хүлээн авах: 2022.06.06-2022.06.23
  • Төслийн сургалт: 2022.06.10-2022.06.20
  • Төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт: 2022.06.24
  •  Сонгон шалгаруулалт: 2022.06.28

Бүрдүүлэх материал:

  •  Цээж зураг- Анкет
  • төсөл
  • /5-7А байр Бизнес хөгжлийн төв дээр/

Мэдээллийн төв 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц