СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МӨС НИМГЭРЧ ХЭВРЭГШИЖ БАЙНА

2022-04-27 06:04198

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голууд болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй мөсний үзэгдэл идэвхжиж байна.

Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Онги, Цагаантуруут, Идэр, Хожуул, Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Увс нуурын савын Хархираа, Чигж,  Түргэн, Хариг зэрэг голууд 30-150 см, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Буйр, Хөх нуур, Ойгон, Увс зэрэг нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөс байрандаа хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа юм.

 Цаашид цаг агаарын дулаарлаас шалтгаалан гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц