“Төрийн албан хаагчийн ТҮ шатлалын цалин ₮467 мянга байсныг ₮523 мянга болгоно”

2022-04-22 09:04268

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдын шатлалын заримыг нь нэг ижил түвшинд хүргэн, нэмэгдүүлсэн. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу тавдугаар сарын 1-нээс нэмж олгогдоно. Өмнөх саруудынх нөхөж олгогдоно гэсэн зүйл байхгүй.

ТҮ-гийн 12 зэрэглэлийн эхний таван шатлал нь нэг ижил цалинтай болно. Өөрөөр хэлбэл, 1-4 дүгээр шатлалууд шууд 5 дугаар шатлалтай ижил болно гэсэн үг.

ТҮ 1.1 шатлалаар 467,374 төгрөгийн цалин авдаг байсан бол 5 дугаар шатлал руу орсноор 523,405 төгрөг болно гэсэн үг" гэв. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц