Нефтийн үнэ буурчээ

2022-02-18 03:02364

Хөрөнгө оруулагчид геополитикийн эрсдэлүүдийг үнэлснээр пүрэв гарагт нефтийн үнэ буурсан дүн үзүүлжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.9 ам.доллар буюу хоёр хувиар буурч, 91.76 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE Futures” биржид “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх үнэ нэг торх нь 1.84 ам.доллароор /1.9 хувь/ буурч, 92.97 ам.долларт хүрсэн байна.

“Украины хямрал, Ирантай холбоотой мэдээллээс шалтгаалан нефтийн үнэ сүүлийн өдрүүдэд туйлын тогтворгүй байлаа. Харин АНУ, Иран цөмийн гэрээний хэлэлцээгээр тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа талаар мэдээлэл гарсан нь ийнхүү үнэ буурахад нөлөөллөө” гэж германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич мэдээлжээ. Салбарын мэргэжилтнүүд ОХУ-Украины нөхцөл байдлыг анхааралтай ажигласан хэвээр байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц