"Эмч" дэд хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилт 86,4 хувьтай байна гэв

2021-11-29 06:111178

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа. Хурлаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний  2021 оны хэрэгжилтийг урьдчилсан байдлаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал танилцууллаа. Үүнээс "Эмч" дэд хөтөлбөрийг онцолж байна. 

    "Эмч" хөтөлбөр 2 зорилт, 22 арга хэмжээ бүхий төлөвлөгөөтэй батлагдсан. Төлөвлөгөөний хэрэгжилт 86,4 хувьтай байна гэлээ.  Тодруулбал...

1-р зорилтын хүрээнд:

  • Төгсөлтийн дараах сургалтад эмч, эмнэлгийн мэргэжилтний 12,8 хувийг хамруулсан нь өмнөх оноос 0,3 хувиар нэмэгдсэн
  • Сургалт хөгжил, гамшиг нийгмийн цаг үеийн байдалтай холбоотой эрүүл мэндийн байгууллагын 1391 эмч, ажилчдыг дотоод сургалтад хамруулсан
  • Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороо болон төрийн бус байгууллагуудтай хамтран ёс зүй, харилцаа хандлагын чиглэлээр 34 удаагийн сургалтад 1191 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 509 үйлчлүүлэгчийг хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад эмч, эмнэлгийн мэргэжилтний тоог 2,9 дахин нэмэгдүүлсэн. Мөн үйлчлүүлэгчдээс ирсэн гомдол 3,5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

2-р зорилтын хүрээнд:

  • Орхон аймгийн Засаг даргын 2021 оны А/261, 295 дугаар захирамжаар 40,0 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг Коронавируст халдварын цар тахлын голомт болон шуурхай хариу арга хэмжээ авах багт ажиллаж буй 589 эрүүл мэндийн ажилтанд олгосон. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Вирусологийн лабораторийн оношилгооны багт ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын нэг удаагийн хамгаалах хэрэгслээр хангахад 9,9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
  • Эрүүл мэндийн салбарын нийт 14 ажилтан түрээсийн орон сууцаар хангасан нь өмнөх онтой харьцуулахад түрээсийн орон сууцанд хамрагдсан ажилчдын тоо 4,7 дахин нэмэгджээ.
  • Тайлант хугацаанд төрийн дээд одон медалиар 16, Эрүүл мэндийн яамны шагналаар 40, орон нутгийн шагналаар 101 мэргэжилтэн тус тус шагнагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53,5 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд үндсэн мэргэшлээр 11 эмч, 5 сувилагч, 2021-2022 онд төрийн санхүүжилт болон хувийн зардлаар үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтад 26 эмч, 14 сувилагч, тусгай мэргэжилтэн суралцах болжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц