9-дүгээр цэцэрлэгийн багш нар хүүхдүүд ээ хэрхэн угтдаг вэ?...

2021-10-26 03:101517

Судалгаанаас бага насны хүүхдүүдэд, тэр тусмаа 3,4 насныханд хайрлуулах, өөрийгөө онцолж хандуулах хэрэгцээ илүү давамгайлж байгаа нь ажиглагджээ. Иймд цэцэрлэгийн багш нар өглөөг эерэг дулаан угтаж, дотно мэндлэлтээс хүүхдийн энэ оройн зайг нөхөх боломжтой гэж үзжээ. 

    Тодруулбал Орхон аймгийн 9-р цэцэрлэгийн эцэг эх, шавь нар өмнө нь цар тахалтай холбоотойтоор айдас, түгшүүртэйгээр цэцэрлэгт ирдэг байсан бол 5 сонголттой мэндчилгээ бүхий угталтыг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш жижүүр багш, ангийн багш нь  өглөө хэрхэн угтах бол, харин би хэрхэн мэндлэх билээ гэсэн төлөвлөлт, догдлол дүүрэн дуртай ирдэг болжээ.

Томчуудын өглөөг хэрхэн эхлүүлсэнээс хамаарч, тухайн өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаа өөдрөг байдаг шиг, бага насны хүүхдүүдийн сэтгэлзүйд дотночилсон харилцаа чухал байгааг эндээс харж болно. Цаашид цал тахлын дэгдэлт хумигдвал угталтын мэндчилгээний төрлийг тэдний хүссэн тэврэлт, бусад төрлөөр нэмэгдүүлэх боломжтойг багш нар хэлж байна.

May be an image of child, standing and indoorMay be an image of child, standing and indoorMay be an image of 1 person, child and standing


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц