Д.Батлут:Технологийн хөгжлөөр эдийн засгийн хүндрэлийг даван туулна

2021-10-19 13:101224

Судалгаа, шинжилгээний үр дүн, технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх, олон талт түншлэлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг хурдасгана хэмээнн орон нутгийн удирдлагуудын зүгээс үзэж байна. Иймээс  “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумыг цар тахлын нөхцөлтэй нийцүүлэн, цахим ба танхим хосолсон хэлбэрээр  зохион байгуулж, гадны улсын болон донор 30 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл зэрэг 370 гаруй хүн яг одоогийн байлаар цахим, танхим хослуулан оролцож байна. 

Цахимаар оролцож буй Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут нээлтэд зориулж мэндчилгээ хэлэхдээ: 

Эдийн засгийн хөгжил нь технологийн хөгжлөө дагаж явдаг тул судалгаа шинжилгээний ажилд тулгуурласан технологийн шинэ шийдлийг амьдралд нэвтрүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоотой юм.
Үүний тулд бид үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт инновацийг нэвтрүүлэх, ялангуяа технологи болон үйлчилгээний үйл явцыг цахимжуулах, технологи нэвтрүүлсэн жижиг, дунд бизнесүүдийг бойжуулан хөгжүүлж дэмжихэд анхаарлаа хандуулах нь чухал байна

хэмээн онцлон хэллээ. 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц