ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ “ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2021-10-19 10:101165

 Орхон аймагт “Технологи, түншлэл, хөрөнгө оруулалт” уриан дор “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форум нээлтээ хийлээ. Зохион байгуулагчдын зүгээс  форумын үр дүнд технологи инновацийгщн хөгжлийг түшиглэн, гадаад дотоодын томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татах, улмаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

 Судалгаа, шинжилгээний үр дүн, технологи, инновацийн төслүүдийг үйлдвэрлэл, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх, олон талт түншлэлийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготойгоор Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас энэ удаагийн эдийн засгийн форумыг зохион байгуулж байна. Форумыг цар тахлын нөхцөлтэй нийцүүлэн, цахим ба танхим хосолсон хэлбэрээр  зохион байгуулж, гадны улсын болоод донор 30 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөл зэрэг 370 гаруй хүн яг одоогийн байдлаар цахим, танхим хослуулан оролцож байна.

 Орхон аймаг нь энэ оны 9-р сарын байдлаар төсөвт 95.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 108.8 хувьтай, татварын орлогын дүнг 21 хувиар давуулан биелүүлсэн.  Харин аж үйлдвэрийн салбарт 2.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.  Энэ нь өмнөх оныхоос үйлдвэрлэлт нь 61.3 хувь, борлуулалт нь 67.3 хувиар нэмэгдсэн дүн юм. Мөн гадаад худалдааны эргэлт 60 гаруй хувиар өсжээ.

 2 өдөр үргэлжлэх Эрдэнэт хөгжил-2021 эдийн засгийн форум нь Түншлэл-эдийн засаг- бизнесийн хөгжил, технологи инноваци, мэдээллийн технологи- хүний нөөц, хог хаягдал менежмент, нөхөн сэргээлт гэсэн үндсэн 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц