Орхон аймаг: Өдөрт хориод сая төгрөгийн өртгөөр шинжилгээ авч байна

2021-10-05 14:101145

Коронавирус сүүлийн 24 цаг буюу 2021 оны 09-дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар шинээр 45 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 8860 боллоо. Сүүлийн 24 цагт Пи-си-ар 135,  түргэвчилсэн тестээр 624  хүнээс шинжилгээ авсан.

Нэг өдөрт авсан шинжилгээг мөнгөн дүнгээр тооцъё. 

  • ПГУ 24 цагт 6.750.000-10.800.000 төгрөг       / нэг тус бүрийн үнийг 50.000-80.000/ 
  • Түргэвчилсэн тест 24 цагт 9.360.000-12.400.000 төгрөг.  /нэг тус бүрийн үнийг 15.000-20.000/
  •  Түргэвчилсэн, ПГУ шинжилгээнд өдөрт дунджаар 16.000000-23.000000 орчим сая төгрөгийг зарцуулдаг гэсэн үг юм.

Харин аймгийн хэмжээнд нийт 189958 түргэвчилсэн, 91541 пи-си-ар шинжилгээ аваад буй.

Шинжилгээ өгөх иргэдийн дараалал, халдварын тоо буурахгүй үргэлжилсээр байвал орон нутаг, улсын хэмжээнд үргүй зардал нэмэгдсээр байх юм. Иймд иргэд дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдаж, холбогдох албанаас өгч зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БҮҮ СУЛРУУЛААРАЙ

  • Ханиаж найтаахдаа ам хамраа тагла
  • Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
  • Хүний гар их хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх
  • Өрөө тасалгааг агааржуулах
  •  Хүн хоорондын зай барих
  •  Гараа тогтмол угаах
  •  Амны хаалтаа тогтмол солих

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц