ХӨСҮТ:Орон нутагт халдварыг бууруулах гол арга зам нь вакцины 3 дахь тун гэв

2021-10-05 10:10845

ХӨСҮТ:Орон нутагт халдварыг бууруулах гол арга зам нь вакцины 3 дахь тун гэжээ.

Одоогоор улсын хэмжээнд 3 дахь тунд хамрагдсан 297.000 хүн байна. Үүнээс 0.1% нь халдвар авсан ч, хөнгөн өвдөж байгаа юм. Цаашид нийт хүн амын 30 хувийг бүрэн тунд хамруулахад, тохиолдлын тоо 2 дахин буурах тооцооллыг гаргажээ. 

 Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 18-аас дээш насны 57414 /83.56%/ нэгдүгээр тунд, 57607 /84%/ нь 2 дахь тундаа хамрагдсан бол 15924 /20%/ нь л 3 дахь тундаа хамрагджээ. Иймээс иргэдийг дархлаажуулалтын 3 дахь тундаа идэвхтэй хамрагдахыг Орхон аймгийн ЭМГ-аас уриалж байна.

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц