"Эрдэнэтийн нохой сонирхогчид" "Найман лангийн цул мөнгөн хүзүүвч"-ний төлөө өрсөлдөв

2021-10-04 18:102346

Тэд нохдыг хашаанд уяж, хүүхдээ эрхлүүлэх бус зөв зохистой өсгөж үржүүлж, басхүү чанар, зэрэглэл тогтоож чаддаг 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын дундад Азийн хоньч нохой тэжээгч үржүүлэгч, , сонирхогч залуусын дунд "ULAANBAATAR SILLVER COLLAR" 2021 үзэсгэлэн, тэмцээн боллоо. Тэмцээнд Улаанбаатар хот Дархан, Эрдэнэт , Бага нуур хотын 70 гаруй нохой оролцсон бөгөөд Эрдэнэт хотоос “Дундад Азийн хоньч нохой ” үржүүлэгч, сонирхогч залуус 10 нохойгоо бэлдэн оролцуулж, нохой тус бүрийн амжилт гаргажээ.

  • "Тодруулбал
  • 6-9 эм Ангилалд "Хос Луу"-н "Ангир" I Байр , мөн "Best Baby"
  • 6-9 Ангилалд "Эрдэнэт даймонд"-ын "Ами" II байр
  • Эм ангилалд "Хос Луу"-н "Аньс" IV Байр
  • 9-15 эм ангилалд "Хайтан" II Байр 
  • 9-15 эр ангилалд "Пүби" I Байр, Залуу аварга
  • 9-15 эр ангилалд Харизм Монгол Хатхур III Байр
  • 15-24 эр ангилалд "Эрдэнэт даймонд"-ын Тоди II Байр 15-24
  • Эр ангилалд "Хос луу"-н Константин IV Байр
  • +24 эр ангилалд "Эрдэнэт даймонд" Ибаби IV Байр
  • +24 ангилалд "Байсан Джуман" I байр Аварга, Үүлдрийн "Дэд Аварга" гэсэн амжилт үзүүлсэн аж".

No description available.

No description available.

Үзэсгэлэн тэмцээн нь , тухайн үүлдрийн шинжийг хадгалсан эсэх, биеийн гажиг, тухайн нохойн нийгэмшил, эзэнтэйгээ харьцаж байгаа байдал зэргийг өрсөлдүүлэн, үнэлгээ өгөх зарчмаар явагддаг байна. Мөн тэмцээнд оролцоод муу үнэлгээ авсан тохиолдолд тухайн нохойг ахиж үржүүлэхгүй байх хүртэл арга хэмжээг эзэд нь авдаг аж.

Тэмцээнийг Олон улсын тэмцээн шүүх эрхтэй гадны улс орны шүүгчид ирж шүүдэг бөгөөд манай улсын хэмжээнд жил бүр бүх үүлдрийн 5-6 тэмцээн, мөн клуб бүр өөрсдийн аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж ирсэн байна. Сүүлийн 2 жил цар тахлын улмаас ямар ч тэмцээн, уралдаан зохион байгуулаагүй юм.

Харин энэ жилийн тухайд Монголын Дундад азийн хоньч нохой сонирхогч, үржүүлэгчдийн төв клубын зүгээс “ ULAANBAATAR SILLVER COLLAR " 2021 тэмцээн зохион байгуулж, Шүүгчээр Хөх толбо Үржлийн газрын Захирал Т.Наранбат шүүн явуулсан

"Тус тэмцээний Аваргаар Улаанбаатар хотын "Эрчим" үржлийн газрын "Ванкуш" дуудлагатай нохой шалгарч цул "Мөнгөн бүс"-ний эзэн болсон бол, дэд аваргаар Эрдэнэт хотын "Хос луу" үржлийн газрын "Байсан Джуман" дуудлагатай нохой шалгарсан байна" .

No description available.

     Орхон аймгийн хэмжээнд албан ёсны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үржлийн эрхтэй 20 гаруй үржлийн газар байдаг. Үүнээс үзэсгэлэн, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог Дундад азийн хоньч нохойн “Хос луу” үржлийн газар, Эрдэнэт Даймонд, Герман хоньч Нохойн Орхон сор, Баян-Эрдэнэт, Монгол нохой Асар Басар үржлийн газрууд юм. Үүнээс гадна сонирхлоороо Манай хотын залуус Дундад Азийн хоньч нохой, Монгол банхар, Герман хоньч нохой, Кавказ хоньч гэх мэт, бусад жижиг үүлдрийн нохойг өсгөн, үржүүлдэг юм . Үржүүлэгт цэвэр цус, удам чухал тул цэвэр үүлдрийн нохой сонирхогчид удмыг нь судалж, цэвэр цусны нохдыг хойд, урд хөрш болон гуравдагч орны алдартай нохой үржүүлгийн газруудаас оруулж ирдэг. Мөн багагүй хөрөнгө мөнгө, цаг заваа зориулдаг ажээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц