Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ

2021-08-18 15:083189

Улсын онцгой комиссоос наадам хийнэ, хийхгүй гэх зуур, түүний дараа ч манай аймгийн морь, бөхийн гал буугаагүй. Удалгүй “Сэлэнгэ хурд-2021” төвийн бүсийн уралдаанд аймгийн дарга, удирдлага тэргүүтэй уяачид. уясан морио уралдуулж, айраг түрүүгээ авч, сэтгэл нь амарч, аархах сэдэвтэй болсон юмдаг. 

http://npost.mn/a/177716?fbclid=IwAR1-LPKchyenmorB3vqtv3wfi0pr6N9rEmPVZ3mM2KoZUcEBhsMB8r7icT8

Харин өнөөдөр “Эрдэнэт хотын 45 жил”-д зориулсан 128 бөхийн барилдаан эхэллээ. Барилдааныг цол олгох зорилгоор аймгийн “Бөхийн холбоо”-оос үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа гэнэ.

Аргагүй дээ... Үнэтэй морь, хэрүүл тэмцэл, талцал, тохироотой нутаг нутгийн бөхчүүд нь юм хойно. Харин Орхон аймаг, Эрдэнэтийнх гэж улсад цоллуулах бөх байдаг юм болов уу даа...No description available.

Гэвч...

Өчигдөрхөн "Токио-2020” зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг жинд зодоглосон Х.Болортуяа нутагтаа ирж, түүнийг багш, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд нь баяр хүргэн, хүндэтгэн угтсан. Аймгийн дарга нь байтугай, цэрэг нь, цэрэг нь байтугай “Биеийн тамир спортын газар”-аас ч нэг нь байсангүй. Хэрэв олимпын медаль энгэртээ гялалзуулаад ирсэн бол “Би ч дэмжсэн, би дэмжинэ, манайх авлаа” "УРА"  хадаг, сүү, бараг өөрсдөө бэлэг дурсгалын сувинер цаашаа болох л байсан даа....

 Угтаа дэлхийн 206 улс орны 11 мянга орчим тамирчин, спортын 33 төрлөөр оролцсон чин шударга олимпын дэвжээнд зодоглосон юм манай Эрдэнэтийн Х.Болортуяа. 

Олимпод Эрдэнэтээс 5 тамирчин оролцсоны 4 нь Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын лигонер тамирчид.  Х.Болортуяа нь өөрийн хөлс хөдөлмөр, багш хамт олон, эцэг эхийнхээ дэмжлэгтэйгээр шударгаар, бор зүрхээрээ олимпын эрх авч, өрсөлдсөн билээ.

Тэрээр өчигдөр Эрдэнэтэд буухдаа:  “Тамирчдын мөрөөдөл болсон Олимпын наадамд анх удаа оролцоод ялж, ялагдаж үзлээ. Олимпын медаль аваагүй ч гэсэн өөрийгөө маш ихээр таньж, мэдэж авлаа. Засч, залруулах зүйл их байгаа. Цаашид илүү их хичээх болно.         Миний анхны багш Б.Идэрсайхан багш маань угтаж авлаа. Мөн Үндэсний шигшээ багийн багш нар байгаа. Бүх багш нартаа, бэлтгэлийн дүү нартаа, бэлтгэл хангагч нартаа баярлалаа гэж хэлье. 2024 оны олимп болоход 1000 гаруй хоногийн хугацаа үлдсэн байна. Иймд бэлтгэлээ илүү чамбай хийж, дараагийн олимпд заавал оролцож, энэ амжилтаа ахиулан олимпын медалийг авчрах болно оо гэж нийт Эрдэнэтчүүддээ хэлье” гэсэн юм.

А.Саранчимэг 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц