“Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр баталлаа

2021-07-02 15:07544

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах зорилгоор “Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөр”-ийг  2021-2024 онд хэрэгжүүлэхээр баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн хүн амын хэрэгцээт төмсийг 100%, хүнсний ногоог 70%, жимс, жимсгэний 0.3%-ийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч  иргэн, аж ахуйн нэгж, хоршоодод  техникээр  үйлчлэх дундын төвтэй болсноор газар тариалангийн ажлыг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэх боломж бүрдэж, орон нутгийн онцлогт тохирсон сортын төмсний үрийн нөөц, стандартын шаардлага хангасан агуулах, зоорийн багтаамж нэмэгдэнэ гэж үзэж байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц