Орхон аймгийн нийт хүн амын 1.6 хувь нь халдвар авчээ

2021-06-17 14:06544

Орхон аймгийн хэмжээнд /2021.06.15-2021.06.16/-ны хооронд шөнийн 00:00 цаг хүртэл хийгдсэн шинжилгээгээр 70, 11:00 цаг хүртэлх шинжилгээгээр 28, нийт 98 коронавирусийн тохиолдол батлагджээ. Ингэснээр батлагдсан тохиолдлын тоо 25+1515=1640 болж, нийт хүн амын 1.6 хувь нь коронавирусний халдвараар өвчлөөд байна. Шинээр батлагдсан 98 тохиолдлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 113, Ачит эмнэлэгт 55, нийт 168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал хүнд 7, хүндэвтэр 30, хөнгөн 131, жирэмсэн 5, хүүхэд 43, том хүн 125 байна.

Гэрээр 267 иргэнийг эмчилж байна

3 сарын 24-ний өдрөөс хойш батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 4865, дам хавьтал 3708 хүнийг олж тогтоосон. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад нийт 2077 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс

  1. Ойрын хавьтал 1467
  2. Дам хавьтал 347
  3. Голомттой бүс нутгаас ирсэн 263 иргэнийг GPS-ээр хянаж байна. Мөн Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 93.5 хувь буюу 64216 нь 1-р тун, 85.3 хувь 58512 нь 2-р тундаа хамрагджээ.

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц