Гэрийнхээ тавилгын доор хүүхэд амандаа хийж мэдэх зүйлс байгаа эсэхийг шалгаж, цэвэрлээрэй

2021-06-04 02:06520

Эцэг эх, асран хамгаалагч нар түрхэн хугацаанд анхаарлаа сулруулснаас болж эрүүл саруул гэртээ тоглож байсан 1-8 насны хүүхдүүд зоосон мөнгө, цагны товчин зай, лего тоглоом, хүүхдийн тоглоомоос гардаг жижиг соронз зэрэг зүйлсийг амандаа үмхэж залгих, хахах тохиолдол гардаг. Цаашлаад тухайн эд зүйл улаан хоолой, амьсгалын замд нь тээглэснээр хүүхдийн амь насанд аюул учирдаг.

  1. Хүүхдийн тоглож байгаа тоглоом янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй
  2. Хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй
  3. Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй
  4. Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн
  5. Хурц ирмэг өнцөггүй
  6. 20 сантиметрээс урт уяагүй
  7. Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан
  8. Хүүхдийн хүзүүг ороож хүрэхээргүй хэмжээтэй, урттай тоглоом авч өгснөөр хүүхэд гэмтэх аюул эрсдэл бага болдог.

Үүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч нар гэрийнхээ үүднээс хоймор хүртэлх хэсэгт “мөлхөө үзлэг” хийх хэрэгтэй. Мөлхөө үзлэг гэдэг нь жижиг зүйлс томчуудын нүдэнд төдийлөн анзаарагддаггүй учир эцэг эх, асран хамгаалагчид гэрийнхээ сандал ширээ, шүүгээ зэрэг элдэв тавилгын доор хүүхэд амандаа үмхэж болох зүйлс байгаа эсэхийг шалгаж, цэвэрлэснээр хүүхэд аюулгүй орчинд өсөж торнино.

Мөн г хүүхдийн эмч нар зөвлөдөг.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц