
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээн энэ сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно.
Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов.
Багийн бүрэлдэхүүнд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг-д хүч үзнэ.
"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн сорилт тус тэмцээний жин бүрийн аваргууд 10 мянган швейцар франк, мөнгөн медальтнууд 7000, хүрэл медальт бөх 3000 швейцар франкийн шагнал хүртэх юм.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц