Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ

2021-06-02 12:061861

Монгол Улс 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа.

Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц