Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 80 хувь нь 1-р тунд хамрагдаад байна

2021-05-25 11:05644

Орхон аймагт вакцинжуулалтын 2-р тун хийх үйл ажиллагаа энэ сарын 22-оос идэвхэжсэн. Өнөөдөр өглөөний байдлаар 24 цагийн хугацаанд 2257 иргэн хамрагджээ.  Ингэснээр дархлаажуулалтын 1-р тунд 54807 иргэн 2-р тунд 24035 иргэн хамрагдаад байна.

Манай аймагт дархлаажуулалтад хамрагдах 68597 иргэн байгаа юм. Үүнээс 1-р тунд нийт хамрагдах иргэдийн 80 хувь нь, 2-р тунд 35 хувь нь хамрагдсан гэсэн үг юм.
Түүнчлэн  25-40 насны залуус дархлаажуулалтад хамрагдалт муу байгааг зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд хэлж байлаа.
Вакцинжуулалт нийт 15 цэгээр өглөө 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хийгдэж байгаа тул эхний тунгаа хийлгээд 21-28 хоносон иргэд 2-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц