Цэцэрлэгийн багш нар хоёр ээлжээр ажилласнаар шинээр 300 ажлын байр нэмэгдэнэ

2021-05-18 15:05127

Орхон аймгийн цэцэрлэгийн багш нар хоёр ээлжинд ажиллана. Хоёр ээлжээр ажиллуулахад цалин хөлсөнд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр боллоо.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай танилцсан. Орхон аймагт 278 цэцэрлэгийн багш ажиллаж байгаа бөгөөд анги дүүргэлт улсын дунджаас дээгүүр байгаа тул багш нарыг хоёр ээлжинд шилжүүлэх саналыг БСУГ-аас гаргасан байна. Иймээс  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай нэг  тэрбум орчим төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгуулна гэдгээ мэдэгдлээ. 

Ингэснээр ирэх хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгүүд 12 цагаар, 2 ээлжээр ажиллах боломж бүрдэнэ. Үүнийг даган шинээр 300 орчим ажлын байр нэмэгдэнэ. Мөн багш нар хөгжих, суралцах боломжтой болохоос гадна эцэг эхчүүдийн хувьд ажиллах тайван орчин бүрдэх юм.

 

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц