ЭНЭ ОНД 7 БАЙРШИЛД ҮЕРИЙН СУВАГ ШИНЭЭР ХИЙНЭ

2021-05-18 15:05369

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050” Авто замын бодлогын хүрээнд 2016-2020 онд Орхон аймагт нийт 11.7 км үерийн хамгаалалтын сувгийг 6,032,789,400 төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнээс 2020 онд 1,249,463,500 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд 2.81 км үерийн хамгаалалтын суваг шинээр хийх, сэргээх, засварлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Харин 2021 онд 413 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 байршилд үерийн суваг  хийнэ. Ингэхдээ Европын сэргээн босголтын банкны 14 сая долларын хөнгөлөлттэй зээлийн 11,0 сая доллараар Эрдэнэт хотын хэмжээнд байгалийн болон сувагт үерийн далан, 3,0 сая долларын хөрөнгө оруулалтаар Инженерийн шугам сүлжээний ажлууд тус тус хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ нь үер усны аюулаас айл өрх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас хамгаалах бүрэн боломжтой болно гэсэн үг юм.
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц