Танилц: Орхон аймгийн удирдлагуудын МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн санал хүсэлтүүд

2021-05-14 15:05684

Монгол улсын  32 дахь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт яг одоо ажиллаж байна.

Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, 2024 он хүртэл хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж Засгийн газраар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа дараах санал хүсэлтийг ерөнхий сайдад хүргүүллээ. Үүнд:

  1. “Орлогод нийцсэн орон сууц” төсөлд дэмжлэг үзүүлэх

“Орлогод нийцсэн орон сууцны төсөл” нь гэр хорооллын таван багийн 1000 өрхийг орон сууцжуулах зорилготой,  Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн санжүүжилтээр хэрэгжих төсөл юм.  Тус төсөл нь нийт 19.6 сая долларын санхүүжилтээр хэрэгжихээс  15.7 сая долларын зээлийг Сангийн яамаар, 3.9 сая долларын буцалтгүй тусламжаар барьж, байгуулахаар хэлэлцээрт тусгагджээ. Төслийн  зээлийн хугацаа 15 жил байх бөгөөд эхний 4 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, цаашид 6 сар LIBOR хүүн дээр 1,25 хувийн хүүг нэмж төлөхөөр эхний байдлаар тохиролцоонд хүрээд байна.  Хэрэв энэ төсөл Монгол улсын засгийн газраар дэмжигдвэл Орхон аймгийн гэр хорооллын иргэд орлогодоо нийцүүлэн бага өртгөөр орон сууцтай болж, гэр хороолол дагасан агаар, хөрсний бохирдол зэрэг сөрөг үр дагаварууд багасах боломж бүрдэх юм.  

  1. Ковид-19 цар тахалтай холбоотой үүсээд байгаа өр, зардлыг шийдвэрлүүлэх

Өнөөдрийн байдлаар Орхон аймаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Онцгой комисс болон болзошгүй аваарын зардал, засаг даргын нөөц 1,3 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Түүнчлэн хэдий ч албан хаагчдын хоолны зардал 183,0 сая төгрөг,тусгаарлах байр, оношлуур, лабораторийн нэмэлт хэрэгслүүдэд 379,6 сая төгрөгийн өглөг төлбөр, нийт 562,6 сая төгрөгийн төлбөрийн өр үүсчээ. Цаашид Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалах, тэмцэх үйл ажиллагаанд шаардлагатай (2 сарын хугацаанд) хамгаалах хувцас, хэрэгсэл, түргэвчилсэн болон ПГУ оношлуурын нөөц бүрдүүлэлт, тусгаарлан эмчлэх байрны үйл ажиллагааны зардал зэрэгт 1,2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэж аймгийн удирдлагууд мэдээллээ.  Тодруулбал,  үүссэн өр төлбөр болоод цаашид шаардагдах нийт санхүүжилт нийлээд 3,0 тэрбум төгрөг  шаардлагатай байна гэсэн үг юм.

  1. Төрийн нэгдсэн байр барих төсөлд дэмжлэг үзүүлэх

Орхон аймгийн удирдлагууд төрийн албаны контороор зориулалтын бусаар ашиглаж байгаа орон сууц болон цэцэрлэгийн барилгыг чөлөөлж төрийн байгууллагын нэгдсэн байр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг чөлөөлөх хүсэлтэй барилгуудын нийт өртөг нь 6,5 тэрбум төгрөг аж.

  1. Цэцэрлэгийн багшийг хоёр ээлжид шилжүүлэх

Орхон аймагт  нийт 278 цэцэрлэгийн багш ажиллаж нэг анги дүүргэлт улсын дунджаас давсан төвшинд өндөр ачаалалтай ажиллаж байгаа тул хоёр ээлжид шилжүүлэх саналыг аймгийн БСУГ-аас хүргүүллээ. Хэрэв хоёр ээлжид шилжүүлвэл шаардагдах төсөв санхүүг улсын төсөвт суулгах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлээд байна.

May be an image of 3 people and people standing

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц