Орхон, Дархан хотыг орон сууцжуулахад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

2021-05-14 15:05780

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцахын ташрамд Орхон аймагт хэрэгжих томоохон  төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

 Тодруулбал, Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд үүний санхүүжилтэд шаардлагтай хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болов.  

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Эрдэнэт, Дархан хотод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 50 тэрбум төгрөгийг Засгийн газраас үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн юм.  

Орхон аймагт 1000 айлын орон сууцыг гэр хорооллын Уртын гол, Цагаанчулуут, Их-Залуу, Эрдэнэ, Говил багт барина. Уг орон сууцны хорооллын зураг төсвийг орон нутгаас боловсруулна. 

May be an image of 1 person, standing, sitting and indoor


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц