“Содмонгол” групп дөрвөн сарын хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс 15 тэрбумыг “СААЖЭЭ”

2021-05-13 14:052106

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон шилэн дансны асуудал олны анхааралд орж, хэл ам татлаад удаж буй. 2019 оноос “Содмонгол” группийн шатахуун “шахалт”-ын асуудал дуулиан дэгдээгээд намжиж байв. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Содмонгол” группээс нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан гэх ШИЛЭН ДАНСНЫ баримтууд дэлгэгдсэн.

Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол” групп “Эрдэнэт” үйлдвэрийн  шатахуун дээр ОДОО ХҮРТЭЛ монополь тогтоосон хэвээр байна.

“СОДМОНГОЛ” ГРУПП 14 ТЭРБУМЫН ДИЗЕЛЬ ТҮЛШ, НЭГ ТЭРБУМЫН БЕНЗИН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-Т ШАХЖЭЭ-

Шилэн дансан дахь мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл НЭГ ТЭРБУМЫН бензин, 14 ТЭРБУМЫН дизел түлшийг “Содмонгол” группээс “Эрдэнэт” үйлдвэр авчээ. Дөрөвхөн сарын дотор 15 тэрбумыг “саасан” баримтыг доор харуулж байна.

2020 он АРВАНХОЁРДУГААР САРД:

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД:

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД:

2021 ОНЫ ХОЁРДУГААР САРД:

2021 ОНЫ ГУРАВДУГААР САРД:

Хачирхалтай нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 оны арванхоёрдугаар сард 7.4 тэрбум төгрөгөөр Эрдэнэтийн нефт баазаас өвлийн дизель түлш авчээ. Тэгсэн хэрнээ 2021 оны гуравдугаар сард “Содмонгол” группээс 14.6 тэрбумд дизель түлш авах төсөв тусгагдаж 5.3 тэрбумыг нь шилжүүлсэн баримт байна.

-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ “СОДМОНГОЛ” ХОЁРЫГ ХОЛБОГЧ ГҮҮР Д.ҮҮРИЙНТУЯА-

Энэ хоёр байгууллагын харилцаа хэзээнээс эхлэв ээ гэдэг нь хэвлэлүүдийн анхаарлыг хэдийн татчихсан. Басхүү ил болсон. Ц.Анандбазар Булганд улс төрөө эхлүүлэхтэй зэрэгцээд “Содмонгол” группийн Эрдэнэт салбарыг хариуцсан захирал Д.Үүрийнтуяа Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор 2019 онд томилогдсон билээ. Үүнээс өмнө буюу 2014-2016 онд “Содмонгол групп” ХХК-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.

Тус албан тушаалд очиход Ц.Анандбазар нөлөөлсөн гэгддэг. Мэдээж түүнийг Эрдэнэт үйлдвэрт орсны дараа энэ бүх шатахууны шахаа эхэлж, монополь байдлаа тогтоосон нь ийнхүү үргэлжилсээр байна.

эх сурвалж: eguur.mn


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц