Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа

2021-05-06 11:05644

Энэ сарын 08-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж, шат дараатай нээхээр болсон.

Түүнчлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц