Уурхайчдыг хүчээр ч хамаагүй дархлаажуулчихвал ажил хийсэн нэртэй юу? 

2021-05-03 15:05451

Улс, орон нутгийн хэмжээнд дархлаажуулалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1-р тунд нийт 23765, 2-р тунд нийт 9500 иргэн хамрагдсан. 130 орчим мянган хүн амтай Эрдэнэт хотын хувьд вакцинд хамрагдалтын дйилэнх хувийг төрийн алба, Эрдэнэт үйлдвэрийнхэн эзэлж байна. Тодруулж хэлбэл вакцин татан авалт тутамд Эрдэнэт үйлдвэр тал орчим хувийг нь татаж байна гэсэн үг юм. /Жишээ нь: ЭМЯ-аас өчигдөр манай аймагт хуваарилагдсан 10.0 хүн тун вакцинаас 4.0 нь Эрдэнэт үйлдвэрт үйлдвэр ажилчиддаа хийхээр болсон./

Ажилчдыг энэ хирээр дархлаажуулж байна уу гэвэл үгүй. Татгалзсан, өөр төрлийн вакцины хүлээлттэй уурхайчид цөөнгүй бий. Гэвч тэднийг шахаанд оруулах замаар хүчлэн вакцинд хамруулахыг завдаж буйг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал вакцинд хамрагдсан иргэдийн тоо мэдээллийг нэмэх замаар үйлдвэрийн орчинд мэдээллэх,  цөөн хүн дархлаажуулалтанд хамрагдаагүй үлдсэн, аль эсхүл дархлаажуулалтад хамрагдаагүй уурхайчид ажилд гарах боломжгүй гэх мэтээр сэтгэл санаанд нь нөлөөлж буйг эх сурвалжууд мэдээлсээр байна. 

Зогсох эрхгүй үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд учирч болох эрсдэл, ажилчдын эрүүл мэндийн асуудал чухал ч мөн зэрэгцэн хүний эрх, дархлаажуулалтын тухай хууль дүрэм гэж бийг үйлдвэрийн удирдлагууд мартсан бололтой.  Иймд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүний эрхийн үндэсний комисс”-оос 4 дүгээр сарын 18-ны өдөр зөвлөмж хаяглан хүргүүлж, тодорхой хугацаанд хариу өгөхийг хүссэн байдаг. Энэ үеэр ч тоо мэдээллээ нэмсэн дүнгээр мэдүүлэх зэрэг үйлдлүүд гаргасан байдаг.  

1-р тун

/Орхон аймгийн хэмжээнд нийт /

23765

/Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/

7589

2-р тун

/Орхон аймгийн хэмжээнд нийт /

9500

/Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/

4888

No photo description available.Өнөөдрийн аймгийн онцгой комиссын мэдээлэлд /2021.05.03/ ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар вакциныг хэн дуртай нь татан авалт хийхгүй, хадгалалтын горим, дархлаажуулалтын дүрэм журам гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчид Эргдэнэтийн хүн амын 7 хон хувь гэв. Тэгвэл өнөөдөр нийт дархлаажуулалтын хэдэн хувь нь үйлдвэрийнх байгааг та харж байна.

Угтаа аймаг орон нутгаас давсан тусгаар эрх мэдэлтэй, томоохон хэмжээний “Шуурхай штаб”-тай үйлдвэрийн удирдлагын менежмент, хандлага, сэтгэл дутсаны илрэл болов уу. Усргал дагасан загаснууд, бусдыг загас мэт байхыг шаардах юм даа...

 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц