АНХААР! Дархлаажуулалтын I. II-р тунд хамрагдсан ч халдвар авч байна

2021-04-30 05:04600
Орхон аймагт өнөөдрөөс ахмад настнуудаа дархлаажуулж эхэллээ. "Ковид-19"-ийн дархлаажуулалтын 1-р тунд 18519 хүн, 2 дахь тунд 3538 иргэнийг хамруулсан. Нэмэлтээр 10000 хүн тун вакцин татан авч байгааг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээ мэдэгдлээ.
Ингэснээр аймгийн нийт хүн амын 29312 буюу 43%-ийг дархлаажуулах боломжтой болно. Гэвч Дархлаажуулалтын 1,2-р тундаа хамрагдсан ч халдвар авахгүй гэсэн үг биш гэдгийг мөн анхааруулж байна. Учир нь Орхон аймгийн хэмжээнд 1-р тун хийлгээд халдвар авсан 58 хүн байгаа бол, 2-р тун хийлгээд халдвар авсан 5 хүн бүртгэгдээд байна.
 

Дархлаажуулалтын үр дүн, ач холбогдлыг гаргахын тулд хөл хорио тогтоох зайлшүй шаардлагатай гэж үзэж Орхон аймгийн ЭМГ-аас аймгийн Онцгой Комисст хөл хориог сунгах хүсэлт гаргаад байгаа аж.

Өнөөдрийн 15 цагт аймгийн онцгой комисс хуралдаж хөл хориог сунгах, аль эсвэл сулруулах талаар шийдвэр гаргах юм. 

 
 
 
 
Aa
 

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц