Коронавирусний эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа алба хаагчдад дархлаажуулалт олголоо

2021-04-29 15:0427

2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдөж ирсэн Короновирусын халдварын анхны тохиолдол Монгол улсад бүртгэгдсэнээс хойш эмнэлэг, цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт гэх мэт чиглэл бүрийн төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Мөн 2020 оны 11 дүгээр сард дотоодын халдвар гарснаас хойш төрийн албан хаагчид улам бүр  хүчин чармайлт гарган өнөөдрийг хүртэл ажиллаж ирлээ. 

  Сүүлийн үед дотоодын халдвар нэмэгдэж, нас баралт ч төдийлөн буурахгүй байна. Чухам ийм цаг үед тэргүүн шугамд ажиллаж байгаа эдгээр алба хаагчид ядарч сульдах, дархлаа нь сулрах,  халдвар авах, короновирусээр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Иймээс Короновирусын халдварт цар тахлын эсрэг ажиллах боловсон хүчний дутагдалд орж болзошгүй нөхцөл ч бүрдээд байгаа.

  Энэ хүнд хэцүү цаг үед 20 шахам сая төгрөгийн хөрөнгө гаргаж, халдварын эсрэг тэргүүн фронтод ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн олголоо. Үүнд нийт 840 орчим төрийн албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр тэдгээрийн төлөөлөлд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар бүтээгдэхүүний дээжийг гардуулан өглөө. 

эх сурвалж: мэдээллийн төв


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц